GGIFF Logo

Үгүй, бүртгэл гэдэг нь зөвхөн Монгол уралдаант хэсгийн сонгон шалгаруулалтад бүртгүүлж буй хэрэг юм. Сонголтын хороо бүртгүүлсэн бүх киног сайтар үзэж хуралдсаны дүнд уралдаант хэсгийн кинонуудыг сонгодог.

  1. Сонголтын хороо бүртгүүлсэн бүтээлүүдийг үзнэ
  2. Уралдаант хэсгийн 10-15 бүтээлийг сонгоно
  3. Наадмаас урьсан шүүгч нар уралдаант хэсгийг үзнэ
  4. Шүүгчдийн шийдвэрээр шагнал олгоно

Бий. FilmFreeway дээр байгаа мөнгөн дүнгээр бүтээлээ бүртгүүлнэ.

Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа жил бүр өөрчлөгдөж болзошгүй тул GGIFF-ийн албан ёсны вэбсайт болон нийгмийн сүлжээний хуудаснуудаас хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авах боломжтой. Тогтоосон өдрийг дуустал буюу Монгол цагаар 23:59 цаг хүртэл бүтээл хүлээн авдаг.

Болно. Эксперименталь кино төрөлд багтаан авч үзнэ. 

Тийм. Бүртгэлийн эцсийн хугацаа дуусахад сонголтын хорооний гишүүд үзэж эхэлдэг тул бүртгэл дуусахаас өмнө бүрэн дууссан бүтээлээ илгээнэ үү.

Болно. Харин уралдаант хэсэгт сонгогдвол наадмыг дуустал онлайн тавьсан линкээ түр олон нийтэд харагдахгүй болгох ёстой.

Бүртгүүлж буй кино нь олон улсын хамтарсан бүтээл байж болно. Гэхдээ ихэнх санхүүжилтийг Монголоос гаргасан тохиолдолд Монгол уралдаант хэсгийн сонгон шалгаруулалтад орох боломжтой. Үгүй бол олон улсын уралдаант хэсэгт бүртгүүлж болно.

Кино бүтээлийн сэдэв чөлөөтэй. Гэхдээ хэт бага насны хүүхдүүдэд зориулсан бүтээл байж болохгүй.

Нэг уран бүтээлч хэдэн ч бүтээл бүртгүүлж болно. Гэхдээ бүтээл тус бүрд бүртгэлийн хураамжийг төлнө.

Киноны найруулагч болон продюсер нь хуулийн өмнө хариуцлага хүлээх чадвартай насанд хүрсэн иргэн байна.

Бүртгүүлж буй кино нь Монгол дахь өөр биет болон онлайн кино уралдаан, кино наадамд оролцоогүй байх ёстой. Гэхдээ оюутны кино наадамд оролцсон байж болно.

Бүтээл дээр ямар нэг өндөр техникийн шаардлага тавьдаггүй. Гэвч дуу бичлэгийн чанар сайн байвал давуу талтай.

Монгол хэл дээрх кино заавал Англи хадмал орчуулгатай байх шаардлагатай. Бусад хэл дээрх кино заавал Монгол хадмал орчуулгатай байх ёстой. 

Зохиогчийн эрх зөрчөөгүй л бол аливаа нэг элементүүд болон бүтнээрээ хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн киног бүртгүүлж болно. Уралдаант хэсэгт шалгарах эсэх дээр гэхдээ баталгаа байхгүй.

Бүх кино олон улсын зохиогчийн эрхийн хуулийг дагаж мөрдөх ёстой. Хэрэв кино бүтээгчид өөрөө бүтээгээгүй хөгжим, бичлэг, утга зохиолын бүтээлийг ашиглах бол тухайн зохиогчийн эрхийг ашиглах эрхийг авсан нотолгоог гаргаж өгөх шаардлагатай. Хэрэв кино бүтээгчид лицензгүй материалыг ашигласан нь тогтоогдвол уралдаант хэсэгт сонгохгүй.

Кино нь наадам болох огнооноос өмнөх 2 жилийн дотор нээлтээ хийсэн байх шаардлагатай.

Эдгээр төрлүүдэд хангалттай тооны бүтээл (нэг төрөлд доод тал нь 3 бүтээл) уралдаант хэсэгт шалгарвал шүүгчдийн шийдвэрээр төрөл тус бүрт шагнал олгох боломжтой.

  • Шилдэг Монгол эксперименталь кино

  • Шилдэг Монгол хүүхэлдэйн кино

  • Шилдэг Монгол баримтат кино

  • Шилдэг Монгол хүүрнэлт кино

Үгүй.

Бүтээлийг Filmfreeway саит дээрх Алтан Өргөө наадмын хуудасны Монгол уралдаант хэсэг гэсэн хэсгээр бүртгүүлнэ.

 

https://filmfreeway.com/GGIFF - National Competition Entry

 

filmfreeway.com саит дээр өөрийн аккаунт бүртгэлгүй бол бүртгүүлж, бүтээлийнхээ хуудсыг үүсгэн манай наадамд бүртгүүлээрэй.

 

Бүтээлийн хуудсандаа бүрэн дууссан киногоо байршуулах шаардлагатай.

 

Зөвхөн бүртгэлийн хураамжийг олон улсын худалдаа хийх эрхтэй карт ашиглан төлснөөр бүртгэл баталгаажих болно.

 

Дараах зааварчилгаа ойлгомжтой байх болов уу: https://www.youtube.com/watch?v=Yv6101YLhlY

Уралдаант хэсэгт сонгогдсон эсвэл сонгогдоогүй эсэхийг зөвхөн таны FilmFreeway дээр бүртгэлтэй и-мэйлээр мэдэгдэнэ.

Кино наадмын сонголтын хорооны шийдвэрээр таны бүтээл уралдаант хэсэгт шалгараагүй тохиолдолд сонголтын хороо тайлбар тавих үүрэггүй бөгөөд бүртгэлийн хураамжийг эргүүлэн олгохгүй.

Таны киноны форм хэлбэр дараах 4 төрлийн аль нэгт хамаарах боломжтой:

    1. Хүүрнэлт кино: Ямар нэгэн үйл явдлыг хүүрнэж буй уран сайхны кино. Хийц болон жанр чөлөөтэй.

    2. Хүүхэлдэйн кино: Киноны 70-аас дээш хувь нь хүүхэлдэйн киноны бүхий л төрлийн арга ажиллагааг ашиглан хийсэн хүүрнэлт болон хүүрнэлт бус кино. 

    3. Баримтат кино: Бодит байдлыг баримтжуулах зорилготой бүтээгдсэн кино.

    4. Эксперименталь кино: Хүүрнэлт уламжлалд баригдаагүй, цэвэр илэрхийлэмжийг урьтал болгосон авангард кино.

Уралдаант хэсэгт шалгарсан бүтээлүүд дараах шагналын төлөө өрсөлдөнө:

  • Алтан өргөө дээд шагнал

  • Digicon6 Mongolia Gold

  • Mailuki Films түгээлтийн эрхийн шагнал

Алтан Өргөө дээд шагналыг Алтан өргөө цом ба 3,000,000 ₮ урамшуулал дагалдана. 

 

Digicon6 Mongolia Gold шагналыг 15 минутаас доош бүтээлд олгоно. Хүүхэлдэйн кино бол давуу талтай. Хоёр дахь шатандаа шалгарвал Японы Токио хот дахь Digicon6 ASIA наадамд оролцож бусад Азийн орнуудын бүтээлүүдтэй өрсөлдөх эрх олох ба нэг уран бүтээлчийн зардлыг даана. 2020 оноос Алтан Өргөө наадам Digicon6 ASIA наадамтай хамтрах болсон бөгөөд үүнээс хойш 4 бүтээл Япон руу явах эрхийг авч 1 бүтээл улмаар шагнал хүртэж байв. https://www.tbs.co.jp/digicon/en/

 

Испанийн Mailuki Films түгээлтийн компани олон улсын наадмууд руу илгээх эрх. Mailuki Films-ийн түгээсэн кинонуудаас Сандэнсийн кино наадмын шилдэг богино кино шагнал, Гойа шагнал зэргийг хүртэж байснаас гадна 3 кино нь АНУ-ын Оскарын шагнал гардуулах ёслолын урьдчилсан шатанд тэнцэж байсан юм. https://mailukifilms.com/

Мөн үүнээс гадна боломжит шагналууд бий.

©2015-2026 MFI /made by community/