Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам (Golden Ger International Film Festival – GGIFF) нь Монголын кино институтийн зохион байгуулдаг кино наадам юм.
Монголын кино урлагт шинэ уур амьсгал, шинэ давлагааг түүчээлэх зорилготой Алтан Өргөө олон улсын кино наадам (GGIFF) нь энэ жил 11 дэх жилдээ зохиогдох гэж байна. Монголын кино институтээс зохиох уг кино наадам нь ирэх 6-р сарын 7-11-нд Тэнгис кино театрт зохиогдоно. Алтан Өргөө кино наадмын уралдаант хэсэгт зөвхөн богино кинонууд бүртгэдэг.
Эксперименталь
Жилийн хагаст нь харанхуй бүрхэх газар амьдрах хэрнээ харанхуйгаас айдаг лазантагч төгс төгөлдрийг хүсэгч байх ямар байдаг бол? Орон зайгаас бэргэх хам шинж, хязгааргүйгээс үхтлээ айх айдас хоёрын хоорондын холбоо юу сан билээ? Дөрвөлжин кино дүрснээ хайрцаглагдах дугуй байдлаар Ханна Ховитигийн энэхүү бүтээлч инээдмийн кино энэ бүгдийн талаар өгүүлнэ.
Ханна Ховити
Эксперименталь
Хоорондын биет гэгч нь аливаа зүйл зөвхөн нэг ангилалд багтах боломжгүй үед үүсдэг ажээ. Энэхүү кинонд 11 ширхэг хоорондын биетүүд ба түүний гэр орныг сонгон дүрслэв. Үүнд нэг талаас орчин цагийн нүүдэлчин ард иргэд, нөгөө талаас суурин хотын орон байргүй хүмүүс багтав.
Сарантуяагийн Шүрээ