Монголын кино институтын 7-р Алтан хальс олон улсын кино наадам 6 сарын 4-8-ны хооронд iCinema-д зохион байгуулагдав. Кино наадмын уралдаант хэсэгт Монголын болон олон улсын 38 бүтээл өрсөлдөхөөр сонгогдсон ба наадмын эцэст Жигжидсүрэнгийн нэрэмжит дээд шагналыг хүртэх Шилдэг Монгол бүтээлийг тодруулав.
Уран сайхны кино
Нэгэн норвеги бүсгүй Данийн кино үйлдвэрлэлд хөлөө олж, зохиолч болохыг чармайна. Харамсалтай нь зохиолын шинэ санаа эс төрнө. Гэсэн ч кино урлагийн урьд урьдын мета-өгүүлэгчдийн адил, гацаанд орсон зохиолчийн гаргадаг үйлдэл бүрийг гаргаж, хэлдгийг хэлж, ухамсар юугаа ухаж төнхөнө. Гэлээ гээд энэ бүх бодлоо нэг сайн санаанд зангидаж чадах сан болов уу.
Каспер Мөллэр Раск
Эксперименталь
Дантегийн “Тэнгэрлэг туульс”-аас сэдэвлэсэн уг бүтээлээр үзэгчид гол дүрийн хамт төгсөшгүй олон шатаар уруудна. Эмэгтэй доош уруудах тусам шатнууд нь өөрчлөн хувьсаж, тэрээр аюултай орчинд нь гарцгүй болно. Уг бүтээл тавь гаруй гайхалтай газраар аялуулна.
Илариа Ди Карло