2016 оны наадамд 53 орны 483 бүтээлээс шигшигдэж 28 бүтээл уралдаант хэсэгт шалгарч толилуулагдсан билээ. Мөн Хятадын кино продюсер Жан Шянминь, кино продюсер Ц.Ариунаа, урлаг судлаач Ж.Бодьбаатар, кино шүүмжлэгч Ж.Тэгшзаяа, зураач М.Эрдэнэбаяр нарын бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг эдгээр уралдаант хэсгийн бүтээлүүдээс шилдгүүдийг тодруулсан юм.
Эксперименталь
Баруун Германд “Бараан Герман” гэдэг нь эсэргүү шинжтэй мужуудыг муулж хэлдэг үг байлаа. Гэвч өнөөдөр энэ үг ихэвчлэн өөрсдийн дүр төрхөө өөрчлөх гэсэн Зүүн Германтай холбогддог. Үйлдвэр, яндангууд алга болж чийрэгжүүлэлтийн төвүүд бий болж, хонь ямаа нарны эрчим хүчний хавтангууд доор бэлчинэ.
Стефани Шрөдер, Юлиане Яшнов
Баримтат кино
Чантреаг ДОХ туссан гэдгийг мэдээд үр хүүхдүүд нь гэрээсээ хөөжээ. Тэр өөрийн цөллөгийг хүлээн зөвшөөрчээ. Гэвч гэр бүлээ л тэжээх гэж тэрээр биеэ үнэлдэг байсан аж. Тэрээр хог түүж амь зуух болсон ба энэ үедээ л Срейтэй тааралджээ. Срей үр хүүхдүүдээ тэжээхийн тулд биеэ үнэлдэг бүсгүй агаад Чантреаг хуурай эх минь болооч хэмээн гуйна.
Симоне Манетти