Авангард, эксперименталь кино урлагийг таниулах, дэмжин хөгжүүлэх, тус төрлөөр кино урлагийн бүтээл туурвиж буй уран бүтээлчид, хүүхэд залууст урам өгөх зорилгоор Монгол улсад анх удаа “Монголын андерграунд кино уралдаан” амжилттай зохион байгуулагдав.
Уралдааны шагнал гардуулах ёслол 2013 оны 6-р сарын 22-ны өдөр Монголын Урлагийн Зөвлөлийн “Улаан гэр” галерейд "Алтан хальс" холбооноос зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр уралдаанд оролцсон 26 бүтээлийг олон нийтэд хүртээл болгож эхний 5 байрт шалгарсан бүтээлийг зарлав.